Нетаньяхугийн тамгын газар АНУ-ын цэргийн тусламж зогсох нь Израилийн хүчирхэг байдлыг харуулж байна гэжээ
Израиль АНУ-аас зэвсэг худалдан авсаар байх боломжтой.

Израилийн батлан хамгаалахыг АНУ санхүүжүүлэхээ зогсоож буй нь Израилийн эдийн засаг улсын хэрэгцээгээ өөрөө хангаж чадахыг харуулж байна гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газар мэдэгдсэнийг Таймс оф Израэл сонинг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.
«Ерөнхий сайд Нетаньяху, Ерөнхийлөгч Дональд Трамп нар тусламжаас түншлэл рүү шилжих шийдвэр гаргасан нь бидний харилцааны хүч, төлөвшлийг харуулж байна» гэж албаныхан мэдэгджээ.
Трамп 11 дүгээр сарын эхээр Нетаньяхутай тохиролцсоны дагуу 2026 оны эцсээс Израилд батлан хамгаалахын санхүүжилт олгохоо зогсооно гэж мэдэгдсэн юм.
Израилийн хэвлэлийн мэдээлснээр Трампын мэдэгдэл Израилийн Батлан хамгаалах яам, Сангийн яамыг гэнэдүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч Ицхак Герцог ийм тохиролцооны талаар мэдээгүй, ихэд санаа зовж байгаагаа хэлжээ.
Израиль 2028 оны 9 дүгээр сард дуусах санамж бичгийн дагуу жилд гурван тэрбум найман зуун сая орчим долларын тусламж авч байжээ. Сөрөг хүчний Яшар намын удирдагч Гади Айзенкот Нетаньяхуг огцрохыг шаардсан байна.



