Дэлхий

Оросын засгийн газар хуримтлалын тэтгэврийг урт хугацааны хуримтлалын хөтөлбөрт шилжүүлэх хуулийн төсөл өргөн баржээ

Шинэ журам 2027 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжих төлөвтэй.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Оросын засгийн газар иргэдийн хуримтлалын тэтгэврийг урт хугацааны хуримтлалын хөтөлбөрт шилжүүлэх хуулийн төслийг Төрийн думд өргөн барьсныг Сангийн яамыг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.

Сангийн яамны мэдээлснээр өөрчлөлт Нийгмийн сангаас олгодог даатгалын тэтгэвэрт нөлөөлөхгүй бөгөөд аль хэдийн тогтоосон хуримтлалын тэтгэврийг өмнөх нөхцөлөөр олгосоор байх юм.

Иргэд шилжилтийн дараа хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтын орлогоо алдалгүйгээр хуримтлалаа өөр төрийн бус тэтгэврийн санд шилжүүлэх боломжтой болно.

Хөтөлбөрт хамрагдсан иргэд тэжээгчээ алдах, өндөр өртөгтэй эмчилгээ шаардсан өвчин зэрэг онцгой нөхцөлд төлбөр авах, 10 жилийн турш жилд 36 мянган рубль хүртэлх төрийн хамтын санхүүжилт, жилд 400 мянган рубль хүртэлх татварын хөнгөлөлт авах боломжтой. Мөн 2.8 сая рубль хүртэлх хувийн хуримтлал, хуримтлагдсан орлогын аюулгүй байдлыг баталгаажуулна.

Урт хугацааны хуримтлалын хөтөлбөр 2024 оны 1 дүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор 15 сая орчим гэрээ байгуулагдаж, нийт хэмжээ нь нэг их наяд хоёр зуун тэрбум рубльд хүрчээ.

Бусад мэдээ