Катарт болох өсвөрийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-нд эхэлнэ
48 шигшээ баг 104 тоглолт хийх тэмцээнд Африкаас долоон баг оролцоно.

Катарт болох 17 хүртэлх насны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багууд Доха хотод ирж эхэлснийг Африканьюс сайт мэдээлжээ. Тэмцээнд 48 шигшээ баг оролцож, 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 13 хүртэл 104 тоглолт хийхээр товлогджээ.
Камерун, Марокко, Мозамбик, Сенегал, Өмнөд Африк, Танзани, Тунисын багууд Африкийг төлөөлж байна.
Саудын Араб, Хятад, Шинэ Каледони, Гондурас, Шинэ Зеланд, Вьетнам, БНСУ, Коста Рикагийн багууд мөн ирсэн бөгөөд үлдсэн багууд ойрын өдрүүдэд ирэх төлөвтэй байна.
Катар энэ тэмцээнийг 2029 он хүртэл таван удаа дараалан зохион байгуулах бөгөөд энэ удаагийнх нь хоёр дахь нь юм. Өнгөрсөн жилээс 48 багийн формат нэвтэрсэн энэ тэмцээнд Грек, Монтенегро, Мозамбик, Румын, Серби, Танзани, Вьетнам анх удаа оролцох гэж байна. Хятад 21 жилийн дараа тэмцээнд эргэн оролцож байна.
Тэмцээний турш тоглолтуудыг Аспайр Зон цогцолборт зохион байгуулах бөгөөд хэсгийн шат болон 32 багийн шатанд өдөрт найм хүртэл тоглолт болох юм. Тоглолтуудыг нэг цогцолборт хийх ийм хэлбэрийг 2025 оны тэмцээнд ч хэрэглэж, тоглогч хайгчдад авьяаслаг тамирчдыг нэг дор ажиглах боломж олгосон юм.
Зохион байгуулагч Катарын баг 11 дүгээр сарын 19-нд Панамын багтай нээлтийн тоглолтоо хийнэ. Финал 12 дугаар сарын 13-нд Ахмад бин Али цэнгэлдэх хүрээлэнд болно.
/file/attachments/orphans/Spotlight-ElNino-KZN_400668.jpg)


