Казахстан 2050 он гэхэд дор хаяж 150 мянган тонн ураны стратегийн нөөц бүрдүүлнэ
Ирээдүйн атомын цахилгаан станцуудыг түлшээр хангах зорилготой юм.

Казахстан атомын эрчим хүчний урт хугацааны хэрэгцээгээ хангахын тулд 2050 он гэхэд дор хаяж 150 мянган тонн уран нөөцлөхөөр төлөвлөж байгааг Атомын эрчим хүчний агентлагийн дарга Алмасадам Саткалиев хэлсэн гэж Интерфакс мэдээлжээ.
«Ураны төрийн стратегийн нөөц бий болгох асуудлыг боловсруулж байна» гэж Саткалиев парламентын хорооны хуралдаанд хэлжээ.
Нөөц нь газрын хэвлий дэх нөөцөөс эхлээд байгалийн ураны биет нөөц, бэлэн цөмийн түлш хүртэлх олон шатлалтай тогтолцоо байх аж.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев аравдугаар сарын сүүлээр ард түмэндээ хандсан илгээлтдээ ийм нөөц бүрдүүлэх боломжийг судлах шаардлагатай гэж хэлсэн юм.



