Кибер халдлага Европын долоон улсын супермаркетын хөргөгчдөд хүрчээ
Францад аравдугаар сард болсон халдлагатай ижил аргаар хийгдсэн бололтой.

Европын долоон улсын хэдэн арван супермаркетын хөргөлтийн тоног төхөөрөмж кибер халдлагын улмаас доголдсон бололтойг Би Би Си мэдээлжээ. Бельги, Люксембургт Дэлхайзын 40 орчим дэлгүүр, Швед, Финлянд, Ирланд, Нидерланд, Эстонид хэд хэдэн дэлгүүр хохирчээ.
Дэлхайзын системийг хариуцдаг Сабкобел компанийн гүйцэтгэх захирал Стефан Моеланс халдлага хөргөгчүүдийг гэсгээх горимд шилжүүлсэн гэж тайлбарлажээ. «Хамгийн энгийн шийдэл бол хөргөгчийг хамгаалалттай интернэтээр удирдах» гэж тэрбээр хэлсэн байна.
Шведийн Шёбу хотын нэг дэлгүүрт хакерууд температурыг 50 хэм болгож тохируулсан байна.
Бельгид Карфурын 15 дэлгүүр, Ирландад СуперВалюгийн 13 дэлгүүр, Нидерландад дор хаяж 17 компани хохирчээ. Бельгийн нэг дэлгүүр 100 000 еврогийн бүтээгдэхүүн алдсан гэж мэдэгджээ.
Аравдугаар сарын 12-нд Францад Куператив Ю сүлжээний 100 гаруй, Интермаршегийн 180 дэлгүүр ижил халдлагад өртөж, олон сая еврогийн хүнс гэмтсэн юм.



