Дэлхий

Путин хувийн дата төвүүдэд хүчин чадлынхаа 10 хувийг нөөцлөхийг даалгажээ

Нөөцийг эрх баригчдын шийдвэрээр ашиглаж болно.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Оросын хувийн дата төвүүд талбай, хүчин чадлынхаа 10 хувийг шаардлагатай үед эрх баригчдын шийдвэрээр ашиглуулахаар нөөцлөх болсныг Интерфакс мэдээлжээ.

Ерөнхийлөгч Владимир Путины арваннэгдүгээр сарын 2-ны зарлигт энэ шаардлагыг 10 хоногт багтаан биелүүлэхийг заажээ. Зарлигийг зарим гадаад улсын найрсаг бус үйлдлийн хариу хэмээн тайлбарласан байна.

Засгийн газрын дэд комиссын шийдвэр гарвал нөөцийг нэг хоногийн дотор гаргаж өгөх ёстой.

Аравдугаар сард гурван Оросын компанийн дата төв нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ. Яндекс компанийн гурван төв хохирч, хоёр нь зогссон нь үйлчилгээний доголдолд хүргэсэн бол ВК, Сбербанкны төвүүд халдлагад өртсөн ч үйлчилгээ нь тасалдаагүй юм.

Бусад мэдээ