Хабаровскт 112 орон сууцны байшин хийн хангамжгүй болжээ
Температурын огцом хэлбэлзлээс болж хамгаалалтын тоног төхөөрөмж ажилласан нь хий тасрах шалтгаан болжээ.

Оросын Хабаровск хотын Индустриальный, Железнодорожный, Краснофлотский дүүргийн 112 олон давхар орон сууцны байшин хийн хангамжгүй болсныг Хабаровскийн хязгаарын засгийн газрын хэвлэлийн алба мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Хийн хангамжийг 5 хоногийн дотор үе шаттайгаар сэргээх юм. Бүс нутгийн эрчим хүчний сайд Герман Тютюковын хэлснээр, температурын огцом хэлбэлзлийн улмаас хий хадгалах савны дүүргэлт бага байсан тул ууршилт буурч, хамгаалалтын тоног төхөөрөмж ажиллажээ.
Хабаровскийн хязгаарын прокурорын газар хэргийг шалгаж, хийн хангамжийн хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэх, нийлүүлэгч байгууллага цаг алдалгүй арга хэмжээ авсан эсэх, хариуцлагатай албан тушаалтнуудын үйлдэлд дүгнэлт өгөх юм.
Газэнергосеть Дальний Восток компани нь Газпром газораспределение Дальний Востокт харьяалагддаг бөгөөд Хабаровск, Комсомольск-на-Амуре, Советская Гавань хотод 3 хий дүүргэх станц, 4 автомашины хийн түгээх станц, баллон хадгалах, борлуулах 5 цэг ажиллуулдаг юм.



