Дэлхий

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Арменийг санал өгөх эрхгүй болгожээ

Байгууллага Арменийг бүр хасвал “баяртай байх болно” гэж Ерөнхий сайд Никол Пашинян өмнө нь хэлж байжээ.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд Арменийг байгууллагад санал өгөх эрхгүй болгосныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн гэж Медуза сайт мэдээлжээ. Энэ шийдвэрийг Москвад болсон дээд хэмжээний уулзалтын тунхаглалд ч тусгажээ.

“Армени хэдэн жилийн турш үүргээ биелүүлээгүй тул дүрмийн дагуу Арменийг санал өгөх эрх, байгууллагын хариуцлагатай албан тушаалд төлөөлөгчөө томилох эрхгүй болгохоор санал болгож, шийдвэрлэсэн” гэж Песков хэлжээ.

Уулын Карабах Азербайжаны хяналтад шилжиж, тэнд амьдардаг армянчууд нүүхэд хүрсний дараа Ереван 2024 онд байгууллага дахь гишүүнчлэлээ царцаасан юм.

Армени өөрийгөө байгууллагаас гадуур гэж бодитоор үздэг болсон гэж Пашинян хэлж байсан. Тэрбээр хасагдвал “гарах уу, үгүй юу” гэсэн сонголтоос чөлөөлөгдөнө гэж тайлбарлаж байжээ.

Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Таалатбек Масадыковын хэлснээр, Москвагийн уулзалтаар Арменийг хасах асуудал хэлэлцэгдээгүй байна.

Пашинян сүүлийн жилүүдэд Арменийг Европын холбоо зэрэг барууны түншүүдтэй ойртуулах бодлого баримталж байна. Үүний зэрэгцээ Орос Евразийн эдийн засгийн холбоон дахь Арменийн гишүүнчлэлийн асуудлыг хөндөж, Европын холбоо болон Евразийн холбоонд нэгэн зэрэг байх боломжгүй гэж үзэж байгаа юм.

Бусад мэдээ