Дэлхий

Хар тэнгисийн аюулгүй байдлыг Румын, Болгарын удирдлагатай хэлэлцэхээ фон дер Ляйен мэдэгдэв

Хар тэнгис дэх далайн аюулгүй байдлын төв байгуулах санаа ЕХ-ны тэргүүний айлчлалын үеэр яригдах төлөвтэй.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен айлчлал хийж эхэлсэн Румын, Болгарт аюулгүй байдал, тэр дундаа Хар тэнгис дэх усан замын чөлөөт байдлын асуудлыг хэлэлцэнэ гэж Комиссын хэвлэлийн төлөөлөгч Паула Пинью мэдэгдсэнийг Интерфакс агентлаг мэдээлжээ.

«Энэ бол ЕХ болон бусад бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал зам юм» гэж Пинью хэлсэн байна.

Түүний хэлснээр Хар тэнгис дэх далайн аюулгүй байдлын төв байгуулах асуудал хэлэлцүүлгийн нэг хэсэг болох ёстой аж.

Энэ санааг анх Европын холбооны Хар тэнгисийн стратегийн хүрээнд дэвшүүлсэн бөгөөд одоогийн айлчлал үүнийг дэлгэрэнгүй ярилцах боломж олгоно гэж Пинью дурджээ.

Румын, Болгарын удирдлагатай уулзаж, газар дээрх нөхцөл байдал болон Европ хариу арга хэмжээгээ хэрхэн бэхжүүлж болохыг хэлэлцэхээ фон дер Ляйен 11 дүгээр сарын 9-нд мэдэгдсэн юм.

Бусад мэдээ