Хегсет Вашингтон дахь Үндэсний гвардийн эргүүлийг цэргийн машин, завиар бэхжүүлжээ
Шинээр сонгогдсон хотын дарга ерөнхийлөгчийн эсрэг ч зогсохоос буцахгүй гэдгээ илэрхийлжээ.

АНУ-ын Дайны сайд Пит Хегсет Вашингтон хотод Үндэсний гвардийн эргүүлийг дэмжих зорилгоор цэргийн завь, дугуйт техник байршуулахыг зөвшөөрснийг Вашингтон Экзаминер сонин мэдээлжээ.
Олон хэвлэлийн мэдээлснээр Хегсет тэмдэглэгээтэй цагдаагийн машин, Хамви, ачааны машин зэрэг 60 техникийг нийслэлд илгээж, хотыг хүрээлсэн голуудад эргүүлийн завь гаргахыг зөвшөөрсөн байна. Мөн эргүүлийн гэрэл, зөөврийн гэрэлтүүлгийн цамхаг илгээхээр болжээ.
Хегсет уг шийдвэрийг дунд хугацааны сонгуулиас таван хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 29-нд баталжээ.
Трамп 2025 оны 8 дугаар сард хотыг аюулгүй болгох зорилгоор гвардийг байршуулж эхэлснээс хойш Вашингтонд 3000 орчим цэрэг байрлаж байна. Политико сайтын мэдээлснээр хар тамхи, бүлэглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх энэ байршуулалт оны үлдсэн хугацаанд үргэлжлэх юм. Гвардийн байршуулалт Трампын бүрэн эрхийн хугацаа дуусах 2029 оны 1 дүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвтэй.
Цэргүүдийн олонх нь бусад мужаас иржээ. Орон нутгийн хууль тогтоогчид өмнө нь Бүгд найрамдахчуудын гарт байсан эдгээр мужаас тавд нь шинээр сонгогдсон Ардчилсан намын амбан захирагчдыг цэргээ татахыг уриалсан байна.
Хотын дарга Мюриел Боузерын бүрэн эрхийн хугацаа 2027 оны эхээр дуусч, социалист үзэлтэй Жаниз Льюис Жорж хотын даргын албыг хүлээн авах юм.


