Хиймэл оюун Австралийн уугуул иргэдийн урлагийг хулгайлж байна гэж зураач мэдэгджээ
Судлаачид хиймэл оюуны компаниудаас мэдээллийн эх сурвалжаа ил болгох, бүтээгчдэд татгалзах эрх олгохыг шаардах санал гаргажээ.

Хиймэл оюун Австралийн уугуул иргэдийн урлагийг авч чанаргүй хуулбар болгож байна гэж Австралийн Үндэсний галерейн уугуул иргэдийн зөвлөх бүлгийн дарга, Питжантжатжара ардын зураач Салли Скейлс мэдэгдсэн тухай Гардиан сонин мэдээлжээ.
«Энэ бол зураачийн эрх мэдлийг хулгайлж буй хэрэг. Энэ нь жинхэнэ байдлыг нь устгаж байна, учир нь үүнийг ямар нэгэн холбоотой хүн бүтээгээгүй» гэж Скейлс хэлэв.
Сайтуудад хайлт хийхэд уугуул иргэдийн зураг гэж тодорхойлсон тоо томшгүй олон бүтээл, уугуул маягийн хээтэй бараа зураачийн нэргүйгээр зарагдаж байна.
Австралийн Дүрслэх урлагийн үндэсний холбоо хиймэл оюуны уугуул маягийн зураг, загвар хуурамч мэдээлэл түгээж, соёлын болон эдийн засгийн хохирол учруулж байгааг парламентын хороонд мэдүүлжээ.
Нью Саут Уэльсийн их сургуулийн профессор Кэти Боури болон хамтрагч нь хиймэл оюуны компаниудад мэдээллийн эх сурвалжаа ил болгохыг үүрэг болгож, бүтээгчдийн төлөө сан байгуулах хураамж ногдуулах санал гаргасан байна.
Ерөнхий прокурорын төлөөлөгчийн хэлснээр засгийн газар зохиогчийн эрхийн аливаа өөрчлөлт бодит хяналт, шударга нөхөн олговор олгохын тулд бүтээгчид, хиймэл оюуны компаниудтай зөвлөлдсөөр байгаа юм.



