Хиймэл оюуны хөрөнгө оруулалтын болгоомжлолоос Самсунг, Эс Кей Хайниксийн хувьцаа огцом унажээ
Сөүлийн хөрөнгийн биржийн гол индекс 10 сарын дотор анх удаа 5000 нэгжээс доош оржээ.

Хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын мөчлөг оргилдоо дөхөж байж магадгүй гэсэн болгоомжлолоос Баасан гарагт хагас дамжуулагчийн хувьцааг сандран зарж, Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч хоёр аварга Самсунг Электроникс, Эс Кей Хайниксийн хувьцаа 10 орчим хувиар унасныг Кореа Таймс сонин мэдээлжээ.
Өглөөний 9:30 цагийн байдлаар Эс Кей Хайниксийн хувьцаа 11.71 хувь, Самсунг Электрониксийнх 9.98 хувиар унажээ.
Гол индекс Коспи 2.24 хувиар буурч 5263.26 нэгжээр нээгдэж, арилжаа эхэлснээс ердөө гурван минутын дараа хэлбэлзэл хязгаарлах механизм идэвхжжээ.
Энэ механизм зах зээлийн хэлбэлзэл тодорхой босгыг давахад программ арилжааг таван минутаар түр зогсоодог. Индекс өглөөний арилжааны үеэр нэг мөч 8 гаруй хувиар унаж, 1 дүгээр сараас хойш буюу 10 сарын дотор анх удаа 5000 нэгжээс доош оржээ.



