Хойд Солонгос 2023 онд таеквондогийн хамтарсан бүртгэл санал болгосныг Сөүл үл тоосон гэв
ЮНЕСКО ирэх сард Пхеньяны дангаар гаргасан хүсэлтийг хэлэлцэнэ.

Хойд Солонгос 2023 онд таеквондог ЮНЕСКО-д хамтран бүртгүүлэхийг санал болгосон ч Сөүл хариу өгөөгүй гэж Солонгосын таеквондогийн ЮНЕСКО дэмжих хорооны дарга Чхве Жэ Чон мэдэгджээ. Энэ тухай Кореа Таймс сонин мэдээлэв.
«Би нэн яаралтай гэдгийг онцолсон ч албан тушаалтнууд хайхрамжгүй хандаж, Хойд Солонгосын дараа хүсэлт гаргаж болно гэсэн» гэж Чхве хэлсэн байна.
Пхеньяны дэмжлэгтэй Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Ри Ён Сон эхлээд тусдаа хүсэлт гаргаж, дараа нь нэгтгэхийг санал болгосон аж.
Хамтарсан бүртгэлийн оролдлого 2018 онд эхэлсэн ч 2022 онд Юн Сок Ёлын засгийн газар гарснаас хойш яриа зогссон юм.
Хойд Солонгос 2024 оны 3 дугаар сард дангаараа хүсэлт гаргасан бол Өмнөд Солонгос зөвхөн 2026 онд хүсэлтээ өгчээ.
Солонгосын соёлын өвийн алба тухайн үед үр дүнтэй хариу арга хэмжээ аваагүйд харамсаж байгаагаа мэдэгдсэн байна.
ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар сарын хуралдаанд 24 гишүүн улс Пхеньяны хүсэлтийг хэлэлцэх бөгөөд Чхве тэднийг ятгахыг Гадаад хэргийн яамнаас шаардаж байгаа юм.



