Хойд Солонгосын сүүлийн үеийн өдөөн хатгалга өмнөхөөс өөр шинжтэй гэж шинжээчид үзжээ
Найдвартай холбооны суваг байхгүй нь жижиг зөрчил хурцдах эрсдэлийг нэмж байна.
Хоёр Солонгосын харилцаа үндсэндээ шинэ үе шатанд орж, сүүлийн үеийн зэвсгийн туршилт, хилийн маргаан санамсаргүй мөргөлдөөний эрсдэлийг нэмж байна гэж шинжээчид Си Эн Эй сайтад ярьжээ.
Хойд Солонгос аравдугаар сарын 29-нд зүүн эрэг рүүгээ арав гаруй богино тусгалын баллистик пуужин харваж, дараа нь кластер цэнэгт хошуу туршсанаа зарласан байна.
Есдүгээр сарын 21-нд минад дэлбэрч, Өмнөд Солонгосын гурван офицер хүнд шархадсан юм.
«Энэ бол буулт гаргуулах гэсэн хурцадлын ээлжит давталт биш» гэж Стимсон төвийн судлаач Рэйчел Минён Ли хэлжээ. Түүний үзэж буйгаар Пхеньяны ойрын зорилго нь өмнөд хилээ бэхжүүлж дуусгах юм.
Олон улсын стратеги судлалын хүрээлэнгийн судлаач Лами Ким хоёр тал дайн хүсэхгүй байгаа ч найдвартай холбооны суваг байхгүй тул жижиг явдал хурцдаж болзошгүй гэж анхааруулжээ.
Хойд Солонгос 2024 оны дөрөвдүгээр сараас Цэрэггүй бүсийн дагуу байнгын бэхлэлт барьж эхэлсэн бөгөөд 960 мянга орчим мина тавьсан гэж Сөүлийн хууль тогтоогчид мэдэгдсэн юм.



