Хонконгийн таван их сургууль Азийн шилдэг 10-т багтжээ
Хонконгийн их сургууль дараалан хоёр дахь жилдээ тэргүүлжээ.

Хонконгийн таван их сургууль КьюЭс байгууллагын Азийн их сургуулиудын 2027 оны жагсаалтын шилдэг 10-т багтжээ гэж Ар Ти Эйч Кей мэдээлэв.
Хонконгийн их сургууль нэгдүгээр байраа хадгалж, Хонконг хотын их сургууль дөрөвдүгээр, Хонконгийн Хятадын их сургууль тавдугаар байрт гарсан байна.
Политехникийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль есдүгээр байрыг хуваалцжээ.
Жагсаалтад 26 боловсролын системийн 1,700 гаруй их сургуулийг үнэлсэн аж.
«Шилдэг 10-т Хонконгийн таван сургууль багтсан нь бусад системээс илүү бөгөөд онцгой амжилт юм» гэж КьюЭс байгууллагын дэд ерөнхийлөгч Бен Соутер хэлжээ.
Хонконг хотын их сургуулийн түр ерөнхийлөгч Ли Чун Син анх удаа шилдэг тавд орсныг урам зоригтой амжилт гэж тодорхойлсон байна.
Шилдэг 10-т мөн Бээжингийн их сургууль, Цинхуа зэрэг эх газрын гурван сургууль, Сингапурын хоёр сургууль багтсан юм.