Дэлхий

Ши Жиньпин намын тогтоолын төслөөр намын бус төлөөлөгчдийн саналыг сонсох зөвлөгөөнийг даргалжээ

Нам өөрийгөө чанд удирдаж чадвал улс орныг сайн удирдана гэж Хятадын удирдагч онцолжээ.

ECNS1 мин унших

Хятадын Коммунист намын (ХКН) Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намын өөрийгөө удирдах тухай тогтоолын төслөөр намын бус төлөөлөгчдийн саналыг сонсох зөвлөгөөнийг 8 дугаар сарын 21-нд даргалжээ гэж И Си Эн Эс сайт мэдээлэв.

Бээжингийн Жуннаньхайд болсон зөвлөгөөнд Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ван Хунин, Цай Чи, Ли Си оролцсон байна.

Улс орныг сайн удирдахын тулд нам эхлээд өөрийгөө сайн удирдах ёстой гэж Ши Жиньпин хэлжээ.

Бусад намын Төв хорооны дарга нар, Бүх Хятадын аж үйлдвэр, худалдааны холбооны дарга Гао Юньлун, намын бус төлөөлөгч Ли Вэй санал хэлж, тогтоолын төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэд албан тушаалтны гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах, эрх мэдлийн хэрэгжилтэд хяналтыг бэхжүүлэх зэрэг санал дэвшүүлжээ.

Намын доторх тулгамдсан асуудлыг шийдэхэд нам өөрийн хүчинд түшиглэж, ард түмний хяналтыг хүлээн авах ёстой гэж Ши Жиньпин дурдсан байна. Намын бус намууд, холбоо ХКН-ын удирдлагыг дэмжиж, төрийн асуудлаар санал дэвшүүлж, ардчилсан хяналтаа хэрэгжүүлэхийг тэрбээр хүсчээ.

ХКН-ын Төв хороо энэ оны 2 дугаар сард Нэгдсэн фронтын ажлын хэлтэст 20 дугаар Төв хорооны тав дахь бүгд хурлын хэлэлцэх асуудлын талаар намын бус хүмүүсийн санал авахыг даалгасан юм.

Бусад мэдээ