Дэлхий

Хулгайлсан украин хүүхдүүдийг Орос армидаа элсүүлж байна гэж Зеленский мэдэгджээ

Оросын авч явсан украин хүүхдийн тоо 20 мянгаас давсан гэж Киев үзэж байна.

Newsweek1 мин унших

Зураг: Newsweek

Хулгайлсан украин хүүхдүүдийг Орос армидаа элсүүлж эхэлсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Пүрэв гарагт Мадридад айлчлах үеэрээ мэдэгдсэнийг Украины төрийн мэдээллийн агентлагийг иш татан Ньюсвик сэтгүүл мэдээлжээ.

Киевийн мэдээллээр Орос 2022 оны 2 дугаар сард бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш эзлэгдсэн нутгаас 20 мянга гаруй украин хүүхдийг авч явсан бөгөөд үүний аравны нэгээс арай илүүг нь Украинд буцаажээ.

Орос хүүхдүүдийг хулгайлаагүй, харин мөргөлдөөний бүсээс эмзэг бүлгийн залуусыг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгддэг.

НҮБ-ын шинжээчид 3 дугаар сард Орос украин хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргаснаар хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн юм. Олон улсын эрүүгийн шүүх 2023 онд Путин болон Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Беловаг баривчлах тушаал гаргажээ.

НҮБ-ын шинжээчдийн тооцоогоор Украины таван бүс нутгаас авч явсан нь баталгаажсан 1200 гаруй хүүхдийн 80 орчим хувийг буцаагаагүй бөгөөд Оросын байгууллагад байлгаж эсвэл урт хугацааны үрчлэн авагчдад өгсөн байна.

Бусад мэдээ