Дэлхий

Хятадын Чанжэн-12 пуужин интернэтийн хиймэл дагуулын шинэ багцыг тойрог замд гаргажээ

Чанжэн-12 пуужин анх 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлээр хөөрч байжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Хятадын Чанжэн-12 буюу Их аян-12 зөөгч пуужин даваа гарагт дэлхий нийтийг интернэтээр хангах бүлэглэлийн есөн хиймэл дагуулын ээлжит багцыг тойрог замд амжилттай гаргасныг Интерфакс агентлаг Хятадын сансар, шинжлэх ухаан, технологийн корпорацид тулгуурлан мэдээлжээ.

Пуужинг Хайнань арал дахь Вэньчан сансрын буудлаас Бээжингийн цагаар 04:24-т хөөргөсөн бөгөөд хиймэл дагуулууд тогтоосон нам тойрог замд амжилттай гарсан байна.

Энэ нь дэлхий даяар өргөн зурвасын интернэтийн хамрах хүрээг хангах, дижитал эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, олон улсын холбооны хэрэгцээг дэмжих үндэсний хиймэл дагуулын интернэтийн хөтөлбөрийн 29 дэх багц юм.

Төрийн өмчит Чайна Сателлайт Нэтворк групп компанийн удирддаг бүлэглэл ирээдүйд 13 мянган хиймэл дагуултай болох төлөвтэй.

62 метр урт, 3.8 метр диаметртэй дунд ангиллын шингэн түлшит Чанжэн-12 пуужин нам тойрог замд 12 тонн, 700 километрийн өндөр нар-синхрон тойрог замд 6 тонн ачаа гаргах чадалтай.

Бусад мэдээ