Хятадын хамгийн өндөрт орших хэт өндөр даралтын нүүрсний цахилгаан станцын блок ашиглалтад оржээ
Төсөл өндөрлөг газрын ашиглалт, шүлт ихтэй нүүрс зэрэг техникийн бэрхшээлийг шийдвэрлэжээ.
Хятадын баруун хойд хэсгийн Цинхай мужийн Голмуд хотод Хуадянь компанийн 660 мегаваттын хоёр блоктой нүүрсний цахилгаан станцын нэгдүгээр блок 168 цагийн туршилтын ажиллагааг дуусгаж, Пүрэв гарагт арилжааны ашиглалтад орсныг И Си Эн Эс сайт мэдээлжээ.
Энэ нь Хятадын хамгийн өндөрт байрлах хэт өндөр даралтын нүүрсний цахилгаан станцын блок болжээ.
Далайн түвшнээс дунджаар 2850 метрийн өндөрт байрлах төслийн нийт хөрөнгө оруулалт зургаан тэрбум хоёр зуун сая юань орчим юм. Бүрэн ашиглалтад орсны дараа жилд зургаан тэрбум орчим киловатт цаг цахилгаан үйлдвэрлэж, 6.6 сая орчим хүнийг хангах чадалтай.
Нэгдүгээр блокийг Хятадын Эрчим хүчний үндэсний газар эрчим хүчний салбарын анхдагч томоохон техник хэрэгслийн тавдугаар багцад оруулсан байна.
