Юньнаний Напа нуурт 320 гаруй хар хүзүүт тогоруу өвөлжихөөр иржээ
Хар хүзүүт тогоруу Хятадад улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай зүйл юм.
Хятадын Юньнань мужийн Дичин Түвдийн өөртөө засах оронд байрлах Напа нуурын байгалийн нөөц газарт хар хүзүүт тогорууны тоо 320-оос давсныг нөөц газрын захиргааг иш татан И Си Эн Эс сайт мэдээлжээ.
Энэ нь тогорууны энэ жилийн нүүдэл талаас илүү хувь нь өнгөрч, өндөрлөг намгархаг газарт нүүдлийн шувуудын өвөлжилтийн оргил үе эхэлж буйг харуулж байна.
Шангри-Ла хотод байрлах Напа нуур далайн түвшнээс дунджаар 3260 метрийн өндөрт оршдог. Хар хүзүүт тогоруу жил бүрийн намар Цинхай, Сычуань мужид байрлах үржлийн газраасаа энд нүүдэллэн ирж өвөлжөөд, дараа хавар нь хойш буцдаг.
Хар өрөвтас, саарал тогоруу, алагтолгой галуу, их загалай зэрэг бусад нүүдлийн шувуу ч олноор ирж байна.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвөлжилтийн оргил үед Напа нуурт нүүдлийн шувууны тоо 50 мянгаас давдаг болжээ.
