Хятадын пуужин 18 интернэт хиймэл дагуулыг тойрог замд гаргажээ
Төрийн компанийн удирддаг энэхүү бүлэг цаашид 12 мянган төхөөрөмжтэй болохоор төлөвлөж байна.

Хятадын Лицзянь-2 зөөгч пуужин мягмар гаригт Цяньфань бүлгийн 18 интернэт хиймэл дагуулыг тойрог замд гаргасан гэж Хятадын төрийн телевизийг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн охин компанийн пуужинг баруун хойд Хятадын Жюцюань сансрын буудлын ойролцоох Дунфэн бүсээс Бээжингийн цагаар 08:15-д хөөргөсөн байна. Бүх хиймэл дагуул туйлын тойрог замдаа гарчээ.
Энэ нь бүлгийн 17 дахь багц бөгөөд одоо тойрог замд 276 хиймэл дагуул байгаа юм.
Өргөн зурвасын интернэт үйлчилгээ үзүүлэх зорилготой энэ бүлгийг 2024 оны наймдугаар сараас байгуулж эхэлсэн аж. Төрийн компани цаашид 12 мянган хиймэл дагуултай болгохоор төлөвлөж байна.

