Кими Антонелли Формула 1-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга боллоо
Мексикийн уралдаанд Макс Верстаппен түрүүлж, зургаа дахь ялалтаа байгуулжээ.

20 настай итали нисгэгч Кими Антонелли ням гарагт Мексикийн Гран При уралдаанд гуравдугаар байр эзэлж, Формула 1-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсныг Евроньюс мэдээлжээ.
Мерседес багийн Антонелли Себастьян Феттелийн 2010 онд 23 настайдаа тогтоосон дээд амжилтыг эвдэж, 1953 онд Альберто Аскаригийн дараа дэлхийн аварга болсон анхны итали нисгэгч болов. Уралдааны өмнө өвдөж, пүрэв гарагийн хэвлэлийн өдрийг алгассан ч цолоо хүртжээ.
«Шаргуу хөдөлмөрлөөд эцэст нь зорилгодоо хүрэх үнэхээр онцгой» гэж Антонелли хэлжээ.
Тэмцээнд Ред Буллын Макс Верстаппен түрүүлсэн бол Ферраригийн Льюис Хэмилтон хоёрт оржээ. Хэмилтон дөрөвдүгээр тойрогт багийн анд Шарль Леклертэй тэргүүлэх байрын төлөө тулалдаж байрлалаа алджээ.
Леклер дөрөвт, Макларены Ландо Норрис тавд, Мерседесийн Жорж Рассел зургаад оржээ.
Формула 1 цаашид Бразил, Лас Вегаст уралдах юм. Улирлын сүүлчийн уралдаанууд Катар, Абу-Дабид товлогдсон ч бүс нутгийн тогтворгүй байдлын улмаас хоёулаа болох эсэх нь тодорхойгүй байна.



