Кремль Трамп, Ши, Путины уулзалтыг зохион байгуулахаар ярьж байна гэв
Киев ийм уулзалтад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпиний гурван талт уулзалтыг бэлтгэж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Мягмар гарагт хэлжээ. Энэ тухай Политико сайт мэдээлэв.
«Ийм уулзалтыг зохицуулах ажил явагдаж байна» гэж Песков хэлсэн байна.
«Энэ нь нөлөөний хүрээг дахин хуваах Ялта 2, 3, 4 болоосой гэж хүсэхгүй байна» гэж Украины Ерөнхийлөгч Зеленский 10 дугаар сарын сүүлээр хэлсэн аж.
Хятад энэ талаар тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинтэй уулзсан Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Хятадын удирдагч Украины асуудлыг гурван талаар ярих санааг няцаасан гэж хэлжээ.
Уулзалт 11 дүгээр сарын 18-19-нд Хятадын Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох юм.



