Улс төр

Кушнерийн Европын аюулгүй байдлын төлөвлөгөө Европын орнуудыг итгүүлж чадахгүй байна

Украины энхийн асуудлаарх ажлын түвшний яриа хэлэлцээ 11 дүгээр сарын 10-11-нд Абу-Дабид болно.

Politico EuropeVictor Jack, Jacopo Barigazzi, Hans von der Burchard, Nicholas Vinocur1 мин унших

Зураг: Politico Europe

Трампын засаг захиргааны Оростой хамтарсан Европ даяарх аюулгүй байдлын шинэ зохицуулалтын тодорхой бус санал Европыг хажуу тийш түлхэж, Путиныг зоригжуулах вий гэсэн болгоомжлол Европын нийслэлүүдэд төрүүлж байгааг Политико Юроп сайт мэдээлжээ.

«Путин Европын аюулгүй байдалд хориг тавих эрхгүй» гэж ЕХ-ны гадаад бодлогын асуудал хариуцсан Кая Каллас Баасан гарагт хэлжээ. Европын аюулгүй байдлын бүтэц болох НАТО, ЕХ аль хэдийн бий гэдгийг тэрбээр онцолжээ.

Трамп Пүрэв гарагийн орой Путины элч Кирилл Дмитриевтэй уулзсаныхаа дараа Украинаас илүү, бүх Европыг хамарч болох том хэлэлцээрийн тухай ярьсан юм. Трампын хүргэн, элч Жаред Кушнер уг зохицуулалт байнгын аюулгүй байдлын зөвлөлдөөн, найдвартай хямралын холбоо, цэргийн ил тод байдал, хурцадмал байдлыг бууруулах харилцан арга хэмжээ, урт хугацааны тогтвортой байдлын хүрээ гэсэн таван зорилготой гэжээ.

Политикод ярьсан НАТО-гийн гурван дипломатчийн хэлснээр холбоотнуудад Америкийн төлөвлөгөөний талаар урьдчилан мэдээлээгүй байна.

Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа Украины энх тайван болон Европын аюулгүй байдлын ирээдүйн тухай хэлэлцээрт Европ оролцох ёстой гэж Баасан гарагт мэдэгджээ. Энэ долоо хоногт Брюссельд Украины энхийн асуудлаар ажлын түвшний хоёр уулзалт болсон юм.

Бусад мэдээ