Дэлхий

ОУВС Казахстаны эдийн засгийн өсөлт 2027 онд 4.9 хувь болж хурдасна гэж таамаглажээ

Узбекистан, Киргиз, Тажикистаны эдийн засаг энэ онд 7 гаруй хувиар өсөх төлөвтэй.

Euronews1 мин унших

Зураг: Euronews

Олон улсын валютын сангийн 10 дугаар сард нийтэлсэн Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайланд Казахстаны эдийн засгийн өсөлт энэ оны 4.4 хувиас 2027 онд 4.9 хувь болж хурдасна гэж таамагласныг Евроньюс телевиз мэдээлжээ.

2026 оны таамаг 2025 онд гарсан 6.5 хувийн өсөлтөөс удаан ч Казахстан энэ онд сангийн Ойрхи Дорнод, Төв Азийн бүлгийн газрын тос экспортлогч орнуудаас хамгийн өндөр өсөлттэй байх төлөвтэй.

Тайланд Узбекистаны эдийн засаг 2026 онд 7.8 хувь, 2027 онд 6.5 хувь, Киргизийнх 9, 7 хувь, Тажикистаных 7.3, 6.8 хувь, Туркменистаных 2.4, 2.5 хувиар өснө гэж таамагласан байна.

3 дугаар сард Хормузын хоолой хаагдсан нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувийг тасалдуулж, Казахстан, Бразил, АНУ, Венесуэл зэрэг Персийн булангаас гадуурх үйлдвэрлэгчид олборлолтоо нэмжээ. Сангийн үндсэн хувилбараар хоолой 2027 оны 3 дугаар сард дахин нээгдэнэ гэж үзжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 оны 3.5 хувиас 2026 онд 3.1 хувь болж саарч, 2027 онд 3.4 хувь болж сэргэх төлөвтэй. Украины Оросын эрчим хүчний дэд бүтцэд хийсэн цохилт Каспийн хоолойн консорциумаар тээвэрлэдэг Казахстаны газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлсөн байна.

Бусад мэдээ