Дэлхий

Лавров Арабын Нэгдсэн Эмират Улсад болох Энх тайван, аюулгүй байдлын олон улсын форумд оролцоно

Форумын хаалттай хэлэлцүүлэгт илтгэгчдийг нэрлэн иш татахыг хориглодог.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират Улсад болох Энх тайван, аюулгүй байдлын олон улсын форумд оролцоно гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

“Форумд үг хэлэхдээ Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал, Персийн булангийн бүс дэх байдал зэрэг олон улсын болон бүс нутгийн өргөн хүрээний асуудлаар Оросын байр суурийг илэрхийлнэ” гэж Захарова Лхагва гарагийн хэвлэлийн брифингт хэлжээ.

Лавров форумын үеэр АНЭУ-ын удирдлагын төлөөлөгчидтэй уулзаж, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид бэхжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг Захарова мөн тодотгов.

Түүний хэлснээр, форумыг жил бүр АНЭУ-ын Гадаад хэргийн яам зохион байгуулдаг. Форум Абу-Дабийг захирч буй Аль Нахайян гүрний өвөг газар буюу Абу-Дабигаас 250 км зайтай цөлийн гүнд болдог. Хэлэлцүүлэг шууд иш татахгүйгээр хаалттай явагддаг нь зарим талаар үүнтэй холбоотой гэж Захарова хэлэв.

Оролцогчид олж авсан мэдээллээ чөлөөтэй ашиглаж болох ч илтгэгч хэн болох, аль байгууллагад харьяалагддагийг ил тод дурдаж болохгүй. Үүнийг Чатем хаусын дүрэм гэдэг.

Бусад мэдээ