Дэлхий

Литвад Беларусийн хилийн ойролцоо Германы удирдлагатай НАТО-гийн сургуулилт эхэлжээ

Цэргийн техник Литвын баруунаас зүүн бүс рүү нийтийн замаар идэвхтэй шилжинэ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Литвад Беларусьтай хиллэх бүсэд 11 дүгээр сарын 6-наас 12 дугаар сарын 3-ны хооронд 6 мянга гаруй цэргийн алба хаагч оролцох хоёр сургуулилт эхэлснийг Литвын Батлан хамгаалах яамыг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.

Сургуулилтыг Германы 10 дугаар танкийн дивиз удирдах юм. Хоёр сургуулилтын зорилго нь байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэх, командлал, удирдлагын журам, үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, НАТО-гийн холбоотон Литва, Польшийн хоорондын харилцан ажиллагааг сайжруулах юм.

Сургуулилтад Литвын 45 дугаар хуягт бригад, Германы 10 дугаар танкийн дивизийн 37 дугаар механикжсан явган цэргийн бригадын цэргүүд оролцож байна.

Мөн Литва дахь НАТО-гийн олон үндэстний байлдааны бригадын Герман, Нидерланд, Норвеги, Чех, Хорват, Бельги, Люксембургийн цэргүүд оролцох юм. Сургуулилт Беларусийн хилийн ойролцоох Пабраде, Руднинкай дахь Литвын зэвсэгт хүчний сургуулийн талбайд болж байна.

Бусад мэдээ