Мединский: Оросын төлөөлөгчид Абу-Даби хотод Европын холбооны төлөөлөгчидтэй холбоо бариагүй
Украины асуудлаарх хэлэлцээ тохиролцсон гурван талын хэлбэрээр явагдаж байна гэж Оросын тал онцолжээ.

Оросын төлөөлөгчид Абу-Даби хотод Европын холбооны төлөөлөгчидтэй холбоо бариагүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгджээ.
“Үгүй, бид тэдэнтэй харилцаагүй. Тэд энд ямар статустай байгааг бид сайн ойлгохгүй байна. Хэлэлцээ батлагдсан гурван талт хэлбэртэй” гэж Мединский хэлэлцээний дараа сэтгүүлчдэд хэлснийг Интерфакс агентлаг мэдээлжээ.
Европынхноос тодорхой санал ирвэл Орос хэлэлцэхэд бэлэн ч одоогоор Европын орнуудаас энхийн санаачилга ирээгүй байна гэж тэрбээр онцолсон байна.
Европын зарим орны удирдлага үнэн хэрэгтээ Украины ард түмнийг бөөнөөр нь хууран мэхэлж, дайтагч талуудын нэгийг санхүүжүүлж, зэвсгээр хангаж, улмаар энгийн иргэд олноор амь үрэгдэхэд нөлөөлж байна гэж Мединский мэдэгджээ. Тиймээс тэдэнтэй юу ярихаа сайн ойлгохгүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.
“Тодорхой санал ирэхэд бид тэдгээрийг бодож үзнэ. Одоохондоо тэд, тухайлбал, Америкийн элч нараас эрүүл ухаан, энх тайвнад хүрэх хүсэл эрмэлзлийг сурвал ашигтай гэж бодож байна” гэж Мединский хэлсэн байна.
Хэрэв европынхон энд жуулчнаар ирсэн бол аль ч зочид буудалд өөр хоорондоо ярилцаж болно гэж тэрбээр хэлэв.


