Мексик Техас мужийн АНУ-тай хиллэх хилийг өөрчлөх оролдлогыг няцаав

АНУ-ын Техас мужийн эрх баригчид Рио-Браво гол дахь арлуудын харьяаллыг дангаар тогтоож, Мексик, АНУ-ын хилийг өөрчлөх эрхгүй гэж Мексикийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
Үүний өмнө Техас мужийн төлөөлөгчид Рио-Браво гол дахь есөн арал мужийнх гэж мэдэгдсэн юм.
“Олон улсын хил олон улсын гэрээгээр тогтоосон дүрмийн дагуу тогтоогддог бөгөөд мужийн засгийн газрын шийдвэрээр өөрчлөгдөх боломжгүй” гэж Мексикийн Гадаад яамны мэдээлэлд дурджээ.
Яамны сануулснаар, 1970 оны Хилийн гэрээгээр Рио-Браво гол дээрх олон улсын хил голын хэвийн голдиролын төвөөр дайрч өнгөрдөг бөгөөд энэ шугам өмнө нь хэнд харьяалагдаж байснаас үл хамааран хилийн хоёр талын газрын бүрэн эрхийг тодорхойлдог.
Арал хилийн аль талд байгааг хоёр улсын засгийн газраас эрх олгосон Хил ба усны олон улсын комисс тогтоодог бөгөөд мужийн аль ч байгууллагад ийм бүрэн эрх байхгүй гэж яам онцолжээ.
Мөн гэрээгээр голын хэвийн урсгалыг өөрчлөх буюу саатуулж болзошгүй гэж комиссын үнэлсэн байгууламж барихыг хориглодог. Мексик тус бүсэд хийгдэх аливаа үйлдлийг анхааралтай ажиглаж, хамтын хилийг зохицуулдаг гэрээг дагаж мөрдөх, тогтсон механизмаар хоёр талын яриа хэлэлцээ хийх амлалтаа баталжээ.



