АНУ, Япон, Өмнөд Солонгос Арктик-Номхон далайн гурван талт түншлэл байгуулав

АНУ, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар Атлантад Арктик-Номхон далайн гурван талт түншлэл байгуулах санамж бичигт гарын үсэг зурсныг АНУ-ын Төрийн департамент бямба гарагийн шөнө мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Төрийн департаментын мэдээлснээр, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нь Япон, Өмнөд Солонгосын хамтран ажиллагч Тошимицу Мотэги, Чо Хён нартай уулзахдаа Хятад Өмнөд Хятадын тэнгисийг хяналтдаа авах гэж оролдож, Шар тэнгис, Зүүн Хятадын тэнгист хүчээр дарамт үзүүлж буй асуудлыг хэлэлцжээ.
Мөн Рубио нь Хятад, Оросын хамтын ажиллагаа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж онцолсон байна.
“Төрийн нарийн бичгийн дарга болон Гадаад хэргийн сайд нар Арктик-Номхон далайн гурван талт түншлэлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төслийн зорилго нь Номхон далай, Арктикийн бүс нутагт далайн хамтын ажиллагаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх явдал юм” гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.



