Өмнөд Солонгос Хойд мөсөн далайн тээврийн замыг туршсан нь барууны холбоотнуудын болгоомжлолыг төрүүлжээ
Хойд тэнгисийн зам Суэцийн сувгаас хамаагүй богино ч Москвагаас стратегийн хамааралтай болох эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.
Өмнөд Солонгосын чингэлэг тээврийн хөлөг 10 дугаар сард Оросын хойд эргийн ойролцоо Хойд мөсөн далайгаар дамжин Баруун Европ руу аялж, Сөүл энэ замыг худалдааны товчлол болгох найдвар төрүүлснийг Дойче Велле радио мэдээлжээ.
Хөлөг Пусан-Роттердамын хооронд 50 хоногт аялж, Суэцийн сувгийн замаас дор хаяж 10 хоногоор хэмнэжээ. Хойд тэнгисийн зам 7000 орчим километрээр богино бөгөөд Ойрхи Дорнодын хурцадмал бүсийг тойрч гардаг.
Шинжээчдийн хэлснээр Украиныг дэмжиж буй барууны орнууд Ерөнхийлөгч Ли Жэ Мёний засгийн газар Москватай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх гэж байна гэж болгоомжилж байна.
Арктикийн зөвлөлийн мэдээллээр өнгөрсөн онд Арктикт дээд амжилт болох 1812 хөлөг онгоц ажилласан нь 2013 оныхоос 40 хувиар их юм. Ли Жэ Мёний засгийн газар 2030 он гэхэд энэ замаар тогтмол арилжааны тээвэр эхлүүлэхээр төлөвлөжээ.
«Энэ зам Москва Арктикийн эрэг дагуух тээвэрт ихээхэн хяналт тавьдаг тул Орост стратегийн хамааралтай болох шинэ хэлбэр бий болгож магадгүй» гэж Сингапурын С.Ражаратнамын олон улсын судлалын сургуулийн далайн аюулгүй байдлын шинжээч Жозеф Кристанто хэлжээ.
Сөүлийн Кукмин их сургуулийн профессор Андрей Ланьковын үзэж буйгаар Сөүл Москватай харилцаагаа зохицуулснаар Хойд Солонгост дэвшилтэт зэвсэг нийлүүлэхээс Путиныг татгалзуулна гэж найдаж байгаа аж.
Хойд Солонгос Украины эсрэг дайнд Орост туслахаар цэрэг илгээж байгаа бөгөөд Зеленский олзлогдсон хоёр хойд солонгос цэргийг Өмнөд Солонгост шилжүүлснийг 9 дүгээр сард зарласны дараа Сөүл, Киевийн харилцаа хурцадсан юм.



