Дэлхий

Орос Ярс тив хоорондын баллистик пуужинг шахтад байршууллаа

Суурин байршлын пуужингийн нэгтгэлд пуужинг шахтад байршуулах ажиллагаа хэдэн цаг үргэлжилдэг гэж Батлан хамгаалах яам тайлбарлажээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Ярс тив хоорондын баллистик пуужинг шахтан хөөргөх төхөөрөмжид ээлжит удаа байршуулснаа ОХУ-ын Батлан хамгаалах яам Пүрэв гарагт мэдэгдлээ.

“Суурин байршлын пуужингийн нэгтгэлд Ярс пуужингийн цогцолборын тив хоорондын баллистик пуужинг шахтан хөөргөх төхөөрөмжид ачих ажиллагаа явуулав” гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Пуужинг тусгай тээвэрлэх-ачих төхөөрөмжөөр шахтад байршуулдаг бөгөөд энэ техникийн ажиллагаа хэдэн цаг үргэлжилдэг аж.

“Стратегийн пуужингийн цэргийг шинэчлэн зэвсэглэхэд цэргийг шинэ пуужингийн цогцолбороор хангахаас гадна байлдааны жижүүрт бэлтгэх, жижүүр хаах, амрахад илүү сайн нөхцөл бүрдүүлэх орчин үеийн дэд бүтэц бий болгох ажил багтдаг” гэж тус яам мэдэгджээ.

“Стратегийн пуужингийн цэргийг 2026 онд шинэчлэн зэвсэглэхээр төлөвлөсөн арга хэмжээгээр орчин үеийн пуужингийн цогцолборын эзлэх хувь нэмэгдэж, стратегийн цөмийн хүчний хуурай газрын бүрэлдэхүүн стратегийн саатуулах үүргээ гүйцэтгэх байлдааны чадавх дээшилнэ” гэж яам мөн дурджээ.

Шахтын болон хөдөлгөөнт хувилбартай Ярс цогцолбор Стратегийн пуужингийн цэргийн гол цөм болдог гэж өмнө нь албан ёсоор мэдэгдэж байсан юм.

Албан ёсны мэдээллээр Ярс 11 мянган километр хүртэл зайд байг онох чадвартай бөгөөд маневрлах байлдааны блокуудаас бүрдсэн салаалсан цэнэгт хошуу тээдэг.

Бусад мэдээ