Дэлхий

Шүүхийн баримт: Оросын сайд асан Никифоров АНЭУ-д байж болзошгүй

Онц их хэмжээний залилангийн хэргээр яллагдсан Николай Никифоровыг эзгүйд нь баривчлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжилж байна.

РИА Новости1 мин унших

Зураг: РИА Новости

Оросын Холбоо, олон нийтийн харилцааны сайд асан Николай Никифоров Арабын Нэгдсэн Эмират Улсад байж болзошгүйг шүүхийн баримт бичигт дурджээ. Түүнийг онц их хэмжээний залилангийн хэргээр эзгүйд нь баривчлах шийдвэр гарсан юм.

“2026 оны есдүгээр сарын 11-нд яллагдагч Никифоров Н.А.-г холбооны болон улс хоорондын эрэн сурвалжлалтад зарлав... 2026 оны наймдугаар сарын 28-нд АНЭУ руу явахаас өмнө хууль сахиулах байгууллагаас Никифоров Н.А.-д ямар нэг шаардлага тавиагүй, тэрбээр мөрдөн байцаагчаас дуудах хуудас болон бусад дуудлага аваагүй” гэж РИА Новостийн үзсэн шүүхийн шийдвэрт бичжээ.

Никифоров 2012 оноос 2018 он хүртэл Холбоо, олон нийтийн харилцааны яамыг удирдаж байв.

БИР-Аналитик системийн мэдээллээр тэрбээр Татарстан дахь “Иннополис Тех” мэдээллийн технологийн компанийн захирлаар ажиллаж байжээ. Уг компани зургаадугаар сард татан буугдаж, өөр гүйцэтгэх захиралтай ижил нэртэй хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдсан байна.

Москвагийн Мещанский дүүргийн шүүх есдүгээр сарын 17-нд Никифоровыг эзгүйд нь баривчлах шийдвэр гаргасан байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээллийн санд түүнийг эрэн сурвалжлагдаж буй этгээдээр бүртгэжээ.

Бусад мэдээ