Улс төр

Орост нүүсэн Латвийн идэвхтнийг залилангийн хэрэгт буруутгаж, дайнд илгээжээ

Чихрийн шижинтэй идэвхтэнтэй ар гэрийнхэн нь зургаан хоног холбоо барьж чадаагүй байна.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Латвийн Оросын холбоо намын 59 настай идэвхтэн Сергей Муливановыг Орост залилангийн хэрэгт буруутгаж, Украины дайнд илгээсэн гэж Медуза сайт Осторожно, новости сайтыг иш татан мэдээлэв.

Муливанов Украин руу довтолсныг дэмжиж, Латвийн эрх баригчдыг шүүмжилж байсан бөгөөд хоёр жилийн өмнө Орост нүүжээ. Москва мужид шуудан хүргэгчээр ажиллаж байсан аж.

Ойр дотныхных нь хэлснээр түүнийг залилагчид ажилд авч, өөрөө ойлголгүйгээр хулгайлсан мөнгө тээвэрлэж байжээ. Тэрбээр 4 дүгээр сард баривчлагдсан ч гэм буруугаа хүлээгээгүй юм.

Түүнийг хорих байранд Батлан хамгаалах яамтай гэрээнд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэж ойр дотныхон нь үзэж байна.

Тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт гэрээнээс татгалзсан ч эцэст нь хүсэлгүйгээр Ростов руу аваачсан аж.

Бусад мэдээ