Оросыг дэлхийн хийн зах зээлээс шахан гаргах оролдлого үр дагавартай гэж Путин анхааруулав
Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, Оросын эрчим хүчнээс татгалзаж буй Европ өөрийн аж үйлдвэр, нийгмийн салбартаа цохилт өгч байна.

Оросыг дэлхийн хийн зах зээлийн оролцогчдоос хасах аливаа оролдлого үр дагавартай бөгөөд юуны түрүүнд хэрэглэгчдийн зардлыг өсгөнө гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр Байгалийн хий экспортлогч орнуудын форум дээр үг хэлэхдээ ингэж анхааруулсныг Интерфакс агентлаг мэдээлэв.
Путины хэлснээр, Орос байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт, олборлолтоороо хоёрдугаарт ордог. Тус улс хийн нийлүүлэлтээ төрөлжүүлж, боловсруулалт, хийн химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж олгосон өвөрмөц үйлдвэрлэлийн цогцолбор бий болгосон бөгөөд энэ баазаа үндэсний эдийн засгаа өсгөхөд ашиглахын зэрэгцээ гадаадад хариуцлагатай, найдвартай, урьдчилан таамаглах боломжтой нийлүүлэгч байдаг гэжээ.
Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд Оросын хийн компаниуд зарим орны хязгаарлалт зэрэг бэрхшээлтэй тулгарсныг хүлээн зөвшөөрөв. «Оросыг дэлхийн хийн зах зээлийн оролцогчдоос хасах, манай улсын энэ салбарын хөгжлийг хязгаарлах аливаа оролдлого ноцтой үр дагавартай» гэж Путин онцолжээ.
Түүний хэлснээр, юуны түрүүнд гадаадын эцсийн хэрэглэгч, компани, үйлдвэр, өрхүүдийн зардал хэт өндөр болж өсдөг. Путин үүнийг Оросын эрчим хүчнээс татгалзаж, өөрийн аж үйлдвэр, нийгмийн салбартаа цохилт өгч буй Европт одоо харж байна гэж мэдэгдэв.


