Оросын хил дээр гарч болзошгүй өдөөн хатгалгыг таслан зогсоосон гэж Туск мэдэгдэв
Шөнө дундын дараахан хил дээр гар чийдэнтэй хүмүүс анзаарагдсан байна.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Калининград мужтай хиллэдэг хэсэгт гарч болох өдөөн хатгалгыг таслан зогсоосон гэж мэдэгджээ. Энэ тухай Медуза сайт мэдээлэв.
Хилийн албанаас гар чийдэнтэй хүмүүсийн сэжигтэй үйл ажиллагааны тухай мэдээлэл авсан гэж тэрбээр Сайд нарын зөвлөлийн хуралдааны өмнө хэлсэн байна.
«Шаардлагатай хүч, хэрэгслээ маш хурдан дайчилж, өдөөн хатгах оролдлогыг таслан зогсоож чадсан» гэж Туск хэлжээ.
Польшийн РМФ 24 радиогийн мэдээлснээр, тэднийг Варминьско-Мазурын воеводство дахь Семпополь хотын орчимд анзаарчээ. Польшийн хилийг хэн ч давсангүй аж.
Сүүлийн саруудад Польшийн эрх баригчид Оросын аюулын талаар улам олон ярих болсон. Туск 9 дүгээр сард Орос Украиныг дэмждэг орнууд руу пуужин, нисгэгчгүй онгоц ашиглан эрлийз цохилт хийхээр төлөвлөж байна гэж тусгай албаны мэдээллийг иш татан хэлж байв. АНУ банкны системтэй холбоотой өдөөн хатгалгын талаар Польшид анхааруулсныг Ньюсвик сэтгүүл бичжээ.
Өмнө нь Польшид тусгай алба, НАТО-гийн холбоотнууд 11 дүгээр сарын эхний өдрүүдэд хил дээр хорлон сүйтгэх ажиллагаа эсвэл өдөөн хатгалга гарч мэднэ гэж анхааруулж байжээ. Үүний дараа Польш хилийн хамгаалалтаа чангатгасан байна.


