Оросын монополийн эсрэг алба шуудангийн тарифыг 8.1 хувиар нэмэхийг санал болгов
Энгийн захидал илгээх үнэ 2027 оноос 52 рубль болох юм.

Оросын Холбооны монополийн эсрэг алба шуудангийн зохицуулалттай үйлчилгээний дээд тарифыг 2027 онд 8.1 хувиар нэмэхийг санал болгожээ гэж Интерфакс агентлаг мэдээлэв.
Оросын шуудан компани тарифаа эдийн засгийн үндэслэлтэй зардалд хүргэх шаардлагатай гэж хүсэлт гаргасан байна.
Энгийн захидал 4 рублиэр нэмэгдэж 48 рублиас 52 рубль, баталгаат захидал 8 рублиэр нэмэгдэж 97 рублиас 105 рубль болно. Энгийн боодол 100 рублиас 107 рубль, баталгаат боодол 155 рублиас 170 рубль болох юм.
Алба алслагдсан суурин дахь салбарууд, шуудан зөөгчдийн цалингийн зардлыг мөн харгалзсан аж.
Нэмэгдсэний дараа ч тариф хувийн компаниудынхаас доогуур хэвээр байх юм.


