Оросын Тээврийн яам найрсаг бус орнуудаас түрээсэлсэн онгоцны онцгой горимыг 2028 он хүртэл сунгахыг санал болгожээ

Оросын Тээврийн яам найрсаг бус орнуудаас лизингээр авсан онгоц, нисэх онгоцны хөдөлгүүрийг ашиглах онцгой горимыг 2028 он хүртэл сунгах тогтоолын төсөл боловсруулсныг РИА Новости агентлаг баримт бичигтэй танилцаж мэдээлжээ.
Гадаадын агаарын хөлгийн лизинг, түрээсийн гэрээг хэрэгжүүлэх онцлогийн тухай баримт бичгийг 2022 оны 3 дугаар сард баталсан юм. Уг баримт бичгээр Оросын компаниуд 2022 оны 2 дугаар сарын 24-өөс өмнө найрсаг бус орнуудаас лизингээр авсан онгоцоо ашиглах боломжтой болсон.
Төслийн хавсралт баримтад тогтоол онцгой хугацаанд хүчин төгөлдөр болох нь лизингийн гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажиллагааг шуурхай хангах шаардлагатай холбоотой гэж тайлбарлажээ.
Оросын агаарын тээврийн операторуудын холбооны төлөөлөгч Ведомости сонинд ярихдаа төслийг хүлээн авч агаарын тээврийн компаниудад илгээснээ хэлжээ. Компаниудын хариуг 11 дүгээр сарын 17 хүртэл хүлээж байгаа аж.



