Таймырт агаарын жилийн дундаж температур өнгөрсөн зууны дунд үеийнхээс 2-2.5 хэмээр өсчээ
Сибирийн эрдэмтэд ирэх өвлийг ер бусын дулаан байна гэж таамаглаж байна.

Оросын Красноярск хязгаарын Таймырт дэлхийн дулаарлын улмаас агаарын жилийн дундаж температур өнгөрсөн зууны дунд үеийнхээс 2-2.5 хэмээр өссөнийг Сибирийн холбооны их сургуулийн дэд захирал Сергей Верховец ярьсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Түүний хэлснээр 2026 оны сүүл, 2027 оны эхний өвөл Сибирьт сүүлийн хэдэн арван жил, бүр зуун жилийн хамгийн дулаан өвөл болж магадгүй.
«Дэлхийн дулаарал Сибирьт онцгой хүчтэй нөлөөлж байна» гэж эрдэмтэн хэлжээ. Тэрбээр Таймырт дулаарал урьд өмнө байгаагүй хурдтай явагдаж байгааг их сургуулийн мэргэжилтнүүд, цаг уурын төвийн синоптикчид тэмдэглэж байгааг онцолжээ.
Верховецын хэлснээр Красноярск хязгаарын хойд хэсэгт мөс тогтохыг удаан хүлээх болсон баавгай хүн рүү ойртох нь олширчээ. Баавгай мөс тогтсоны дараа хоол хүнсээ олж эхэлдэг аж.



