Дэлхий

Владивостокт ослын улмаас 21 мянга гаруй хүн халаалт, халуун усгүй болжээ

Ослыг арилгах ажил үргэлжилж байна.

РИА Новости1 мин унших

Зураг: РИА Новости

Оросын Владивосток хотод инженерийн шугам сүлжээнд гарсан ослын улмаас 98 орон сууцны барилгын 21 мянга гаруй оршин суугч халаалт, халуун усгүй болсныг Приморийн хязгаарын прокурорын газрыг иш татан РИА Новости агентлаг мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр нийгмийн ач холбогдол бүхий гурван байгууламж ч үйлчилгээгүй үлджээ.

Тасалдал хотын төв болон Первая речка дүүргийн Партизанский, Океанский, Остряков, Красное Знамя өргөн чөлөө, Советская, Алеутская, Нерчинская зэрэг гудамжны байшингуудад нөлөөлсөн байна.

Прокурорын газар ослын засварын ажил, үйлчилгээг сэргээх явцыг хяналтдаа авчээ. Мөн шугам сүлжээг арчлах, засвар үйлчилгээ хийх шаардлагын хэрэгжилтэд шалгалт эхлүүлсэн байна.

Бусад мэдээ