Байгаль орчин

Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш арван жил өнгөрсөн ч ялгарал дээд түвшиндээ ойр хэвээр байна

Цэвэр эрчим хүч хурдацтай тэлсэн ч дэлхий 1.5 градусын хязгаарт багтахад шаардлагатай бууралтаас хол байна.

Al Jazeera1 мин унших

Зураг: Al Jazeera

Парисын уур амьсгалын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш арван жил өнгөрсөн ч хүлэмжийн хийн ялгарал дээд түвшиндээ ойр, агаарын температур өссөөр байна гэж Эл Жазира телевиз мэдээлэв.

Хэлэлцээрийг 196 тал 2015 оны 12 дугаар сарын 12-нд баталж, 2016 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болгосон юм. АНУ хоёр удаа гарсан бөгөөд одоо 194 тал гишүүн байна.

2024 онд дэлхий анх удаа бүтэн жилийн турш үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.5 градусаас илүү дулаан байв. 2023-2025 он түүхэн дэх хамгийн халуун гурван жил болж, урт хугацааны дундаж дулаарал ойролцоогоор 1.4 градуст хүрчээ.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр 1.5 градусаас хэтрэхгүйгээр дулаарлыг барих боломж алдагдсан гэж 10 дугаар сард мэдэгдсэн юм.

Хэлэлцээр батлагдах үед 2100 он гэхэд ойролцоогоор 3.6 градусаар дулаарах төлөвтэй байсан бол Клаймат Экшн Трекерийн тооцоогоор одоо ойролцоогоор 2.6 градус болж буурчээ. Гэхдээ 2021 оноос хойш ахиц зогсонги байгаа аж.

Хятад, АНУ, Энэтхэг гурав дэлхийн жилийн ялгарлын хагасаас илүүг бүрдүүлж байна. Хятад дангаараа АНУ, Энэтхэг, Орос, Япон нийлснээс их ялгаруулдаг ч түүхэн нийт ялгарлаар АНУ тэргүүлдэг.

Герман, Япон, АНУ ялгарлаа бууруулсан боловч бусад орны өсөлт түүнийг давж, дэлхийн ялгарал 2016 оныхоос 9 хувиар өндөр байна.

Бусад мэдээ