Дэлхий

Пасечник: ЛНР-д нэг хоногт 5 хүн амь үрэгджээ

Шархадсан хүмүүсийн дунд 16, 17 настай өсвөр насныхан байгааг ЛНР-ын тэргүүн мэдэгдэв.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Луганскийн Ардын Бүгд Найрамдах Улсын (ЛНР) 9 дүүрэг сүүлийн нэг хоногт халдлагад өртөж, 5 хүн амиа алдсан, 5 хүн шархадсан тухай ЛНР-ын тэргүүн Леонид Пасечник мэдээлэв.

Старобельск–Новоайдар чиглэлийн замд залуучууд явж байсан суудлын автомашин халдлагад өртжээ. 25 настай жолооч амиа алдаж, 16 настай охин, 17 настай залуу шархадсан байна.

Новопсков дүүрэгт ачааны машиныг онож, жолооч нь амь үрэгджээ. Антрацит–Ровеньки чиглэлийн замд Газель маркийн машин цохилтод өртөж, 42 настай эрэгтэй амиа алдсан байна.

Счастье хот руу орох хэсэгт замын хучилт засварлаж байсан техник халдлагад өртөж, замын албаны нэг ажилтан амиа алдаж, өөр нэг ажилтан шархаджээ.

Троицкое дүүрэгт нисгэгчгүй онгоц орон сууцны хашаанд цохилт өгч, нэг эрэгтэй амиа алджээ.

Старобельск дүүрэгт суудлын автомашиныг онож, жолооч нь шархадсан байна. Кременная дүүрэгт орон сууцны байшингийн ойролцоо цохилт буусны улмаас 17 настай залуу бэртжээ.

Эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид цохилт өгсний улмаас ЛНР-ын хойд хэсгийн хэрэглэгчид цахилгаангүй болов.

Нэг хоногийн дотор тээврийн хэрэгсэл, орон сууцны байшин, иргэний болон нийтийн аж ахуйн дэд бүтцийн байгууламжууд эвдэрсэн байна. Агаарын довтолгооноос хамгаалах систем болон хөдөлгөөнт галын бүлгүүд 70 орчим агаарын байг саармагжуулсан гэж Пасечник мэдэгджээ.

Бусад мэдээ