Сара Дутертегийн өмгөөлөгчид энэ долоо хоногт гэрчийн жагсаалтаа өгөх төлөвтэй байна
Сенатын импичментийн шүүх хурал 11 дүгээр сарын 9-нд дахин эхлэх юм.

Филиппиний Дэд Ерөнхийлөгч Сара Дутертегийн өмгөөлөгчид импичментийн шүүх хуралд гэрчүүддээ зарлан дуудах хуудас авах хүсэлтийг энэ долоо хоногт гаргах төлөвтэй байна гэж Рапплер сайт мэдээлэв.
Сенатын нарийн бичгийн дарга Ренато Бантугийн 11 дүгээр сарын 3-нд мэдээлснээр, шүүхийн дүрмээр өмгөөллийн тал гэрчүүдээ танилцуулахаас дор хаяж таван өдрийн өмнө жагсаалтаа өгөх ёстой аж.
Шүүх хурал 2027 оны төсвийн сонсголын улмаас түр зогссон бөгөөд Даваа гарагт өмгөөллийн тал нотлох баримтаа танилцуулж эхлэх юм.
Завсарлагын өмнө яллагч тал нэгээс бусад импичментийн зүйлийг буцаасан бөгөөд шүүх үүнийг хүлээн авчээ.
Шүүхийн даргалагч Франсис Эскудеро өмгөөллийн тал зөвхөн тайлбаргүй хөрөнгийн хэрэгт хариу өгөхөд анхаарч болно гэж хэлсэн байна.
Тэрбээр буцаасан зүйлсийн талаар олон нийтэд ярихыг хориглох дүрмийг цуцалсан ч өмгөөллийн тал эсэргүүцсэн аж. Шүүх албан ёсны тайлбарыг нь хүлээж байгаа бөгөөд Бантугийн хэлснээр, тайлбар хараахан ирээгүй байна.
/file/attachments/orphans/BM-Ed-Fuelpricesjpg_716708.jpg)


