Шингэрүүлсэн байгалийн хий Хятадад хоолойгоор нийлүүлэх хийнээс үнэтэй тусч байна гэж Новак мэдэгдэв
Оросын Шадар сайдын хэлснээр, Газпром, Хятадын үндэсний газрын тосны корпораци Байгалийн хүч хоолойн арилжааны хэлэлцээгээ энэ оны эцэс гэхэд дуусгаж мэднэ.

Хятадын хэрэглэгчид эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, ложистикийн нэмэлт зардлын улмаас шингэрүүлсэн байгалийн хийнд хоолойн нийлүүлэлттэй харьцуулахад илүү төлж байгааг Оросын Шадар сайд Александр Новак мэдэгджээ. Тэрбээр Байгалийн хий экспортлогч орнуудын форумын үеэр ингэж хэлснийг Интерфакс агентлагаас уламжлан Ведомости сонин мэдээлэв.
Новакийн хэлснээр, хийг хол зайд тээвэрлэх шаардлагатай тул шингэрүүлсэн хий худалдан авах нь Хятадад хамаагүй үнэтэй тусдаг. «Хомсдол, үнийн өсөлтийн улмаас хэрэглэгчид илүү үнэтэй, ложистикийн зардал өндөртэй шингэрүүлсэн байгалийн хий худалдан авч илүү төлж байна» гэж тэрбээр Орос, Хятадын шинэ хийн хоолой барих хэлэлцээний талаарх сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Новак 10 дугаар сарын 21-нд Газпром, Хятадын үндэсний газрын тосны корпораци хоёр Байгалийн хүч (өмнөх нэрээр Сибирийн хүч-2) хийн хоолойн төслийн арилжааны хэлэлцээг 2026 оны эцэс гэхэд дуусгаж болохыг мэдэгдсэн юм. Төслийн дагуу 30 жилийн турш жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлнэ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков 10 дугаар сарын 22-нд Владимир Путин, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нар Санкт-Петербургт уулзахдаа Байгалийн хүч төслийн хэлцлийн бэлтгэлийг хэлэлцээгүй ч эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн гэж мэдэгдсэн.
Новакийн 9 дүгээр сарын 3-ны мэдээлснээр, Орос 2026 онд Хятадад ойролцоогоор 50 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоо ажиллаж буй Сибирийн хүч хоолой жилд ойролцоогоор 39 тэрбум шоо метрийн зураг төслийн хүчин чадалдаа хүрчээ.


