Швейцарийн Цюрих, Базель хотод болсон жагсаал үймээн болон хувирчээ
Зүүний радикал бүлгүүд Европын бусад оронд болж буй жагсаалын дунд Швейцарийг бухимдуулахыг уриалжээ.
Швейцарийн Цюрих, Базель хотод аравдугаар сарын 31-ний орой болсон жагсаал шөнө болоход галдан шатаах ажиллагаа, цагдаатай мөргөлдөх үймээн болон хувирсан гэж Медуза сайт мэдээлжээ.
Цюрихт хэдэн зуун жагсагч 23:00 цагийн орчим цугларч, салют шидэж, хогийн савнуудыг шатааж, трамвайн зогсоолын шил, дэлгүүрийн цонхыг хагалжээ.
Цагдаа усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн бөгөөд мөргөлдөөн шөнийн 01:30 цаг хүртэл үргэлжилсэн байна.
Базельд 150 орчим хүн 21:00 цагт хотын төвд цугларч, хогийн сав, төмөр хашлагаар хийсэн хаалтад гал тавьсан бөгөөд цагдаа тэднийг тараажээ.
Тагес-Анцайгер сонины мэдээлснээр жагсаалыг зүүний радикал бүлгүүд уриалсан байна.
Энэ үймээн Германы 30 гаруй хотод амьжиргааны өртгийн эсрэг жагсаал болж, Францад хэд хэдэн амралтын өдөр дараалан жагсаж буй энэ үед гарчээ.



