Оросын Су-35 сөнөөгч онгоцыг дайн дууссаны дараа хүлээн авна гэж Иран мэдэгджээ
Ираны армийн төлөөлөгчийн хэлснээр онгоцуудыг зэвсэгт хүчинд авах ажлыг дайны дараах үе рүү шилжүүлжээ.

Оросын Су-35 сөнөөгч онгоцыг Иран худалдан авсан ч нийлүүлэлт нь дайн дууссаны дараа хийгдэнэ гэж Ираны армийн албан ёсны төлөөлөгч, бригадын генерал Мохаммад Акраминия мэдэгдсэн тухай Ведомости сонин мэдээлжээ.
Түүний хэлснээр Су-35-ын асуудлыг хэдэн жилийн өмнө хэлэлцэж, нисгэгчдийг бэлтгэх ажил хийсэн байна. Дайны өмнө онгоцууд ирэхээр төлөвлөж байсан ч одоо хойшлуулжээ.
Ираны дотоодын үйлдвэрлэл ахиц гаргасан ч гадаадаас худалдан авах нь дэвшилтэт технологид ойртох боломж олгоно гэж Акраминия хэлсэн байна.
Эм Эс Нау телевизийн аравдугаар сарын 31-ний мэдээлснээр Трампын засаг захиргаа Персийн булангийн холбоотнууддаа завсрын сонгуулийн маргааш буюу арваннэгдүгээр сарын 4-нд Иранд богино хугацааны эрчимтэй цохилт өгөхөд бэлтгэхийг мэдэгдсэн байна.
Аравдугаар сарын 28-нд Орос Этиопт 12 онгоцноос бүрдэх Су-35 сөнөөгч онгоцны эхний багцыг шилжүүлсэн юм.


