Дэлхий

Сингапурт агаарын чанар бүх бүсэд хэвийн түвшиндээ эргэн оржээ

Агентлагийн урьдчилсан мэдээгээр олон нийт гадаа ердийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно.

CNA1 мин унших

Зураг: CNA

Сингапурт 11 дүгээр сарын 1-нд буюу Ням гарагт нарийн ширхэгт тоосонцрын нэг цагийн заалт бүх бүсэд хэвийн хэмжээндээ эргэн орсон бөгөөд өглөө баруун бүсэд түр хугацаанд өндөр түвшинд хүрсэн байна гэж Си Эн Эй мэдээлжээ.

Өглөөний 7 цагт нарийн ширхэгт тоосонцрын нэг цагийн заалт таван бүсэд 30-55 байж, бүгд хэвийн түвшинд байжээ. Баруун бүсэд өглөөний 5, 6 цагт заалт өндөр түвшинд хүрч, 59-д хүрсэн байна.

Өглөөний 7 цагт 24 цагийн агаар бохирдлын стандарт индекс 68-86 буюу дунд зэргийн түвшинд байв. Өмнөх утаатай үеийн дараа 10 дугаар сарын 25-ны орой 11 цагаас хойш агаарын чанар сайн, дунд зэргийн түвшинд байгаа юм.

Үндэсний байгаль орчны агентлагийн Бямба гарагийн мэдээлснээр, дунд зэргийн утаа Калимантаны зарим хэсэгт л хэвээр байна.

Суматра, Калимантан, Сингапур болон ойр орчмын бүс нутагт орох бороо Ням гарагт утааны нөхцөл байдлыг намжаах төлөвтэй.

Ням гарагт 24 цагийн индекс 51-70 буюу дунд зэргийн түвшинд байх төлөвтэй тул олон нийт гадаа ердийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно. Харин нарийн ширхэгт тоосонцрын заалт өндөр түвшинд хүрвэл хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрх, уушгины архаг өвчтэй хүмүүс гадаа хүнд ачаалалтай үйл ажиллагаа хийхгүй байх хэрэгтэй.

Бусад мэдээ