Тайбэйн хотын даргын сонгуульд Шэнь Бо Ян судалгаагаар анх удаа талаас илүү дэмжлэг авчээ
Өөр нэг судалгаа хотын дарга Цзян Вань Аныг тэргүүлж байгааг харуулсан байна.

Арваннэгдүгээр сарын 2-нд нийтлэгдсэн судалгаагаар Тайбэйн хотын даргын сонгуульд Ардчилсан дэвшилт намын нэр дэвшигч Шэнь Бо Ян 52.6 хувь авч, хотын дарга Цзян Вань Аны 35.3 хувиас 17.3 пунктээр тэргүүлж байгааг Эр Эф Ай мэдээлжээ.
Хоёр нэр дэвшигчийн телевизийн мэтгэлцээн 31-нд болжээ. Ти Ви Би Эс сувгийн маргааш нь хийсэн судалгаагаар 47 хувь нь Шэнийг, 40 хувь нь Цзянийг илүү сайн мэтгэлцсэн гэж үзсэн ч санал өгөх бол 46 хувь Цзянийг, 42 хувь Шэнийг сонгоно гэжээ.
Хэн ялах вэ гэсэн асуултад ч Шэнь анх удаа 47.9 хувиар Цзянийн 40.1 хувиас давжээ.
Судалгаанд оролцогчдын 7.7 хувь шийдээгүй байна. Шэнь болгоомжтой хандсаар байх болно гэж хэлсэн бол Цзян судалгааг үл хайхран дэмжигчдээ санал өгөхийг уриалжээ. Орон нутгийн сонгууль нэг сар хүрэхгүй хугацааны дараа болох юм.

