Тайландын Ерөнхий сайд Мьянмартай хиллэх нутгаа хамгаална гэж амлажээ
Мьянмарын мөргөлдөөний хохирол хилээр давж, Бангкок албан ёсоор санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул эрх баригчид нутаг дэвсгэр, ард иргэдээ хамгаалахад бүрэн бэлэн, хилийн эргүүл нэмэгдсэн гэж мэдэгдсэнийг Бангкок Пост сонин мэдээлжээ.
Цэргийн удирдлагуудад мөргөлдөөнөөс зайлсхийх даалгавар өгсөн гэж тэрбээр хэлсэн байна. Гэхдээ Зэвсэгт хүчний командлагч, Гадаад хэргийн сайд Мьянмарын засгийн газарт санаа зовж буйгаа албан ёсоор мэдэгджээ.
Пүрэв гаригт тэнэмэл сум Так мужийн Мэсот дүүрэгт 10 гаруй байшин гэмтээж, 55 настай эмэгтэй шархадсан байна.
Бямба гаригийн оройн 7 цагийн орчим Мьянмарын агаарын хүчин Карен үндэсний холбооны байрлалд цохилт өгч, дэлбэрэлтээс Мэхонсон мужид барилгууд гэмтжээ. Ням гаригт Тайландын агаарын хүчин баруун хилийн дагуу Эф-16 сөнөөгч онгоц хөөргөсөн байна.
Анутин хүмүүнлэгийн тусламж үргэлжилнэ гэж мэдэгджээ. Нөхцөл аюулгүй болмогц дүрвэгсдийг буцахыг хүсэх бөгөөд үлдэхийг оролдсон хүмүүсийг хил рүү буцаах юм гэж тэрбээр нэмсэн байна.
Сөрөг хүчний Писан Манавапа Засгийн газрын Мьянмарт хандсан зөөлөн байр суурь Тайландын нэр хүндийг сулруулж байна гэж шүүмжилжээ.
Нарэсуан ажлын хэсэг аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 5 хүртэл Мэсот болон Пхопхра дүүргийн зарим хэсэгт зөвшөөрөлгүй хилийн гарцаар импорт, экспорт хийх түр зөвшөөрлийг зогсоосон юм.
/file/attachments/orphans/Tumi-top5-IEC2_207980.jpg)


/file/attachments/orphans/sa-usvoting-carynMain_308017.jpg)