Төв Ази, Өмнөд Кавказын орнууд уур амьсгалын шилжилт хөдөлгөөний тунхаглалд гарын үсэг зуржээ
Мөсөн гол хайлах, усны хомсдол, цөлжилт зэрэг нь бүс нутагт албадан шилжилт хөдөлгөөний эрсдэл үүсгэж байна.

Төв Ази, Өмнөд Кавказын орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөний тухай Торгоны зам тунхаглалд 11 дүгээр сарын 10-нд гарын үсэг зурсныг Узбекистаны Экологи, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн алба мэдэгджээ. Энэ тухай Газета.уз сайт мэдээлэв.
Тунхаглал уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаар бүс нутгийн яриа хэлэлцээ, уялдааг бэхжүүлж, эмзэг бүлгийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт хамтран хариу арга хэмжээ авах зорилготой юм.
Тунхаглалд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 31 дүгээр бага хурлын үеэр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан арга хэмжээнд гарын үсэг зурсан бөгөөд хорооны дарга Азиз Абдухакимов, Азербайжан, Гүрж, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистаны сайд, төлөөлөгчид оролцжээ.
Оролцогчид температур өсөх, мөсөн гол хайлах, усны хомсдол, цөлжилт, газрын доройтол, цаг агаарын эрс тэс үзэгдэл ихсэх зэргээс үүдэлтэй албадан шилжилт хөдөлгөөний эрсдэлийг хэлэлцсэн байна.


